Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс Эрүүл мэндийн яамны дэргэдэх Мэргэжлийн салбар зөвлөлтэй хамтран 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд манай аймагт ажиллана.
Дурдсан хугацаанд сэтгэц, дотор, гэмтэл, чих, хамар, хоолойн өвчин эмгэгийн улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон 1000 иргэнд үзлэг хийх тул нэр бүхий иргэд хуваарийн дагуу хамтарсан магадлалд хамрагдана уу.
Үзлэгт ирэхдээ холбогдох шинжилгээ, оношилгооны баримт бичиг болон амбулаторийн картаа бүрэн гүйцэд авчрах, үзлэгт хамрагдах өдөртөө бэлэн байхыг анхаарна уу.
Хамтарсан магадлалын хугацаанд ирж үзүүлээгүй иргэдийн тэтгэврийг түдгэлзүүлэх арга хэмжээ авахыг анхаарна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийн хэлтсийн 7058-5955 дугаарын утсаар авна уу.