Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, “Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-өөс хэрэгжүүлж буй “Нийгмийн халамж, хөдөлмөр, нийгмийн даатгалын газар, хэлтсүүдэд вэбэд суурилсан дотоод хяналт, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааны систем” төслөөр Нийгмийн даатгалын хэлтэс дарааллын киоск төхөөрөмжийг ашиглаж эхэллээ.
Энэхүү киоск төхөөрөмж, системийг нэвтрүүлснээр иргэд ажилтны үзүүлсэн үйлчилгээнд үнэлгээ өгөх, ажлын байрны ачааллыг тэнцвэржүүлэх, ажлын байрны зураглал гаргах боломжтой болж байна.